Глюкокортикойдууд (кортикостеройдууд) нь Т болон В эсээр нөхцөлдөх өвөрмөц дархлааны хариу урвалыг төдийгүй фагоцитүүдийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөө үзүүлж өргөн хүрээтэйгээр дарангуйлдаг. Өвөрмөц болон өвөрмөц бус дархлаа хоёуланд нь дархлаа дарангуйлдаг нөлөө үзүүлдэг учир глюкокортикойдууд нь аутоиммун өвчнүүд болон хурц үрвсэлт өвчүүдийн менежментэд гайхалтай үр дүн харуулдаг. [1]
Author: Maralmaa
Элэгний эсийн анхдагч хавдрын (Hepatocellular carcinoma) эмнэлзүй, оношилгооны алгоритм
Элэгний эсийн хорт хавдар буюу Hepatocellular carcinoma (HCC) нь ихэвчлэн архаг элэгний өвчин буюу ялангуяа архаг В, С вирусын халдвар авч өвчилсөн хүмүүст уг вирусын халдварын суурин дээр үүсдэг элэгний анхдагч хавдар юм. HCC – г оношлоход нэг буюу түүнээс олон оношилгооны арга шаардагдах нь нэлээдгүй байдаг тул оношлоход хүндрэлтэй байх нь бий[1,2].
Жирэмсний эхэн үеийн хордлогын эрсдэлт хүчин зүйл, эмнэлзүй, оношилгоо
Жирэмсний эхэн үед бөөлжилттэй хамт эсвэл дангаараа дотор муухай оргих, огиулах шинж тэмдэг илрэх нь түгээмэл тохиолддог бөгөөд ихэвчлэн хөнгөн хэлбэрийн шинж тэмдгээр илэрдэг дээрх шинжүүдийг жирэмсний эхний гурван сарын хэвийн физиологийн нэг хэсэг хэмээн үзэх нь бий. Гэсэн хэдий ч дээрхи шинж тэмдгүүд байнга эсвэл хүнд явцтайгаар илрэх нь жирэмсэн эмэгтэйн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг талтай. [1]
Кесар мэс заслын дараах төрөлтийн менежмент
Өмнө нь кесар мэс заслаар төрсөн эмэгтэйчүүдийн дараагийн төрөлтийн хамгийн тохиромжтой менежментийн асуудал 100 гаруй жилийн турш маргаантай байсаар байна. [1-6] Анхны төрөлтөө кесар мэс заслаар төрж буй эмэгтэйчүүдийн тоо сүүлийн арван жилүүдэд өсөж байгаа бөгөөд энэ нь цаашид олон тооны эмэгтэйчүүд нэг буюу түүнээс дээш удаа кесар мэс заслаар давтан төрөх шалтгаан болж байна.
Төрсний дараах эндометритийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
Төрсний дараах эндометритийн эмчилгээний үндсэн зорилго нь шинж тэмдгүүдийг арилгаж эмчлэн улмаар перитонит, салфингит, оофорит, флегмон , буглаа үүсэх болон аарцгийн хөндийн тромбофлебит зэрэг уг өвчний улмаас үүсэх хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Төрсний дараах эндометрит
Төрсний дараах эндометритийг децидуал хальсны (жирэмсний эндометр) халдварын гаралтай гэж үздэг. Халдвар нь миометрлүү тархах (эндомиометрит) улмаар параметрийг ч (параметрит) хамрах боломжтой. Төрсний дараах эндометрит нь төрсний дараах халууралтат өвчний шалтгаан болох нь хамгийн элбэг. АНУ ын нэгдсэн комиссын тодорхойлсноор эхний 24 цагийг хамааруулахгүйгээр, төрсний дараах 10 хоногийн 2 өдөрт нь аманд үзсэн температур ≥38oC (≥100.4oF)