Эрхтэн тогтолцооны эмгэг
Гистамины талаар ихэнх хүмүүс бие дэх харшлын урвалын үед нийлэгждэг буюу харшлын урвалтай холбоотой л бодис гэж боддог. Гэвч маш олон төрлийн хоол, хүнс болон уух зүйлүүдэд яз бүрийн хэмжээтэй гистаминууд агуулагдаж байдаг, ба тэдгээрийн хадгалсан хугацаа, ферментжүүлсэн байдал, муудсан эсэхээс мөн хамаарч байдаг.
Зарим хүнснүүд нь гистамины чөлөөлөгдөлтийг дэмждэг мөн DAO (diamine oxidase) болон HMNT (histamine-N-methyltransferase) энзимүүдийн идэвхжил болон нийлэгжлийг дарангуйлж байдаг.
Судлаачид одоог хүртэл ихэнх хүнс болон уух зүйл дахь гистамины агууламж болон хэрхэн DAO болон HMNT-д нөлөөлж байгаа талаар судласаар байна.
Дараах хүнс болон уух зүйл нь их хэмжээгээр гистаминыг агуулж байдаг:
- Архи
- Удаан хадгалалттай бяслаг
- Лаазалсан, даршилсан, ферментжүүлсэн хүнс
- Утсан хүнснүүд: хиам, сосиск, утсан гахайн мах, салями хиам
- Шошийн төрлийн ургамлууд: вандуй, шар буурцаг, сэвэг зарам
- Цуу
- Ихэнх боловсруулсан мах
- Иогурт-тараг
- Давсалсан зууш
- Нэмэлт хадгалагч бодистой чихэрнүүд
- Шоколад болон кокоа
- Ногоон цай
- Ихэнх цитрусын төрлийн жимснүүд
- Хан боргоцой
- Лаазалсан загас, тухайлбал хар амар болон туна загас
- Газрын самар
- Бууцай
- Улаан лооль
- Банана
- Усан үзэм
- Хаш
- Интоор
- Улаан чинжүү
- Шанцай
- Хатаасан лиш цэцэг
Гистамины чөлөөлөгдөлтийг идэвхжүүлэгч хүнснүүд:
- Ихэнх цитрусын төрлийн жимс
- Кокоа болон шоколад
- Улаан лооль
- Улаан буудай
- Амт оруулагч, нөөшлөгч бодис, өнгө оруулагч
- Шош болон вандуй
- Самар
DAO болон HMNT-н идэвхжил болон нийлэгжилд хориг үзүүлдэг хүнснүүд:
- Архи
- Энергийн ундаа
- Ногоон цай
- Хар цай
- Түүхий өндөгний цагаан
- Тараг, бактерийн төрлөөс хамааран
Маш олон төрлийн ялангуяа халдварлагдсан хүнсэн дэх бактерууд нь гистаминыг нийлэгжүүлдэг. Хэрвээ хүнсэнд бактерийн колони үүссэн бол гистамины тэвчил алдагдлын шинж тэмдгийг илрүүүлэх хангалттай хэмжээний шалтгаан болж өгдөг.
Зарим хүнсний бүтээгдэхүүн дэх гистамины агууламжийг судлаачид судалж илрүүлсээр байгаа ба “Диамин-Оксидаза дутагдлын Олон Улсын Нийгэмлэг”-ийн тогтоосон хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн дэх гистамины хэмжээг хүснэгт 1-д оруулж өглөө.
Хүснэгт 1. Гистаминаар баялаг хүнсэн дэх гистамины агууламж.
ГИСТАМИНААР БАЯЛАГ ХҮНС | |||
Хүнс | Гистамины агууламж: мг/кг | Хүнс | Гистамины агууламж: мг/кг |
Хаш | 26 | Мөөг | 1,8 |
Авокадо лийр | 23 | Давсалсан хиа | 10 |
Архи, согтууруулах ундаа (улаан, цагаан вино, пиво) | 6,3-21 | Гахайн шинэ мах | Бүрэн тодорхойгүй -4 |
Давсалсан мах (гахайн мах, сосиск) | 350 | Шош буурцаг | 2 |
Шарсан, утсан мах | 5 | Пакетласан сүү | Бүрэн тодорхойгүй -162 |
Оргилуун дарс | 67 | Олив | 2 |
Бууцай | 20-30 | Хагас боловсруулсан хөх загас | 10 |
Улаан буудай болон будааны гурил | Бүрэн тодорхойгүй -5 | Шинэ загас | Бүрэн тодорхойгүй -19,5 |
Шинэ болон хөлдөөсөн загас | 2 | Даршилсан хүнсний ногоо | 2300 |
Ямааны бяслаг | Бүрэн тодорхойгүй -87,1 | Жимсний шүүс | 1,3 |
Давсалсан бяслаг | 162,1 | Улаан лооль (шинэ, саус дахь) | 0,5-8 |
Цэвэр бяслаг | Бүрэн тодорхойгүй – 5 | Цагаан цуу | 500 |
Шажигнасан бяслаг | Бүрэн тодорхойгүй -1000 | ||
Тараг, иогурт | Бүрэн тодорхойгүй -13 | Алимны хүчилтэй цуу | 20 |
Шошын төрөл (шош, вандуй, сэвэг зарам) | Бүрэн тодорхойгүй -10 | Гаврын модны цуу | 20 |
Түүхий сүү | Бүрэн тодорхойгүй -389,9 | Шоколад | 0,5 |
Гистамины үл тэвчилтэй хүмүүс гистаминаар бага хүнсийг их эрэн хайдаг ба ихэвчлэн гистаминаар баялаг хүнс нь гистамин агуулаагүй хүнснээсээ илүү байдаг тул анхааран судалдаг.
Гистамин бага хэмжээгээр агуулсан хүнс болон уух зүйлүүд:
- Хайрсаараа бүрхэгдсэн шинэ загас
- Чанасан өндөгний шар
- Шинэ эсвэл хөлдөөсан мах болон загас
- Улаан лооль болон хашнаас бусад шинэ ногоонууд
- Цитрус болон гүзээлзгэнэ, интоороос бусад шинэ жимснүүд
- Тухайн өдрөө бэлтгэсэн шинэ сүү, тараг
- Бүхэл үрийн гурил, талх, гоймон
- Наргил модны болон будааны шүүс
- Цитрусын бус суурьтай жүүс, смүүти
- Хар, ногоон цайнаас бусад ургамлын цай
- Бууцайнаас бусад ногоон өнгийн навчит ургамлууд
- Ихэнх тоснууд
Хэд хэдэн төрлийн витамин болон эрдсүүд нь DAO-н үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс гистамины үл тэвчилтэй хүмүүс эдгээр бүтээгдэхүүнүүдийг агуулсан хүнс болон нэмэлт тэжээл хэрэглэхэд үр дүнтэй байдаг.
Гистамины үл тэвчилтэй хүмүүст дараах витамин болон эрдсүүд нь ашигтай байдаг. Үүнд:
- Витамин В-6 нь DAO-н нөлөөгөөр гистаминыг задлахад тусладаг
- Витамин С цусан дахь гистаминыг бага түвшинд барих болон DAO-н нөлөөгөөр гистаминыг задлахад тусладаг
- Зэс, DAO-н хэмжээг цусанд бага зэрэг ихэсгэх болон DAO-н нөлөөгөөр гистаминыг задлахад тусладаг
- Магни нь харшлын урвалыг хязгаарлахад тусалдаг
- Манган, DAO-н идэвхийг нэмэгдүүлдэг.
- Цайр, DAO-н нөлөөгөөр гистаминыг задлахад тусладаг (түүнчлэн үрэвслийн эсрэг болон харшлын эсрэг нөлөөтэй)
- Кальци нь арьсны тууралтуудыг шимэгдүүлэхэд тусладаг
- Мөн витамин В-1,В- 12, фолийн хүчлүүд нь тустай.
Ихэнхи тохиолдолд 2-4 долоо хоног хоол хүнсний өөрчлөлт хийж, антигистамин эсвэл энзим уухад таны гистамины үл тэвчил нь хянагдаж, зохицуулагдах боломжтой болдог. Зөвхөн хүнс гэлтгүй ууж байгаа эмийн бүтээгдэхүүндээ анхаарах хэрэгтэй.