Ходоод-гэдэс судлал

Эмийн эмчилгээнд үр дүнгүй хэвлийн шингэн (Refractory ascites)

“Эмийн эмчилгээнд үр дүнгүй хэвлийн шингэн” буюу “хэвлийн шингэн шээс хөөх эмчилгээнд тэсвэртэй байх” гэдэг нэр томъёог зааврын дагуу эмчилгээг явуулахад биеийн жин буурахгүй буюу эхлээд шээс хөөх эмчилгээний үр дүн сайн байснаа сүүлдээ хэвлийн шингэн буурахаа больсон үед хэрэглэдэг.

Хэвлийд шингэн хуримтлагдах хамшинжийг хөнгөвчлөхүй

1940-өөд онд элэгний хатууралтай өвчтөнд их хэмжээний хоолны давс хэрэглэхэд шээсээр ялгарах натрийн хэмжээ эрс багасдаг болохыг судлаачид тэмдэглэж байсан. Ээнэгшлээ алдсан элэгний хатууралтай, элэгний хавдартай, хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдсан өвчтөний шээсэнд бараг натри байдаггүй байна.

Хэвлийд шингэн хуримтлагдах хамшинж (Ascites, ICD-10 code R18)

Хэвлийн хөндийд эмгэг байдлаар шингэн хуримтлагдана. Өндгөвчний хавдрын үед хамгийн элбэг. Бусад анхдагч хавдруудын үед ч үүснэ. Үүнд: Ходоод, элэг, умай, төмсөг, хөх, нойр булчирхай, бүдүүн гэдэс, лимфома, мезотелиома, уушгины хорт хавдар гэх мэт2,5.