Хүүхэд судлал
1940-өөд онд элэгний хатууралтай өвчтөнд их хэмжээний хоолны давс хэрэглэхэд шээсээр ялгарах натрийн хэмжээ эрс багасдаг болохыг судлаачид тэмдэглэж байсан. Ээнэгшлээ алдсан элэгний хатууралтай, элэгний хавдартай, хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдсан өвчтөний шээсэнд бараг натри байдаггүй байна.
Витамин Д нь арьсны эпитель эсэд нийлэгждэг тийм ч учраас зарим мэргэжилтнүүд зарчмын хувьд витамин биш гэж үзэх нь бий. Арьсанд нийлэгждэг Витамин Д нь уг витаминий хамгийн чухал эх сурвалж бөгөөд нарны В хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд 7- дегидрохолестролоос 3-холекальциферол буюу витамин Д үүсдэг.