Яаралтай тусламж
Гэмтэгсдэд сэхээн амьдруулах тусламжийг эмнэлгийн өмнөх нөхцөлд эхлэж, эмнэлэг хүртэл үргэлжлүүлэхийн зэрэгцээ шингэн алдалтыг хязгаарлаж эдийн перфузи, хүчилтөрөгчийг шаардлагатай бол нөхөн, зорилгот түвшинд хадгалж эмнэлэгт хүргэнэ. Эмнэлгийн өмнөх нөхцөлд шингэн сэлбэлтийг эхлүүлж, ЯТТ-т үргэлжлүүлнэ. Эмнэлгийн өмнөх тусламжийн эн тэргүүний зорилт нь амь насанд аюултай эмгэгийг эмчилж, зохих дараагийн шатлал руу яаралтай тээвэрлэх юм. Цус алдалттай өвчтөнд хүчилтөрөгч хангалттай өгч, хангалттай амьсгалуулан (шаардлагатай бол амьсгалын зам хамгаалах), гадна цус алдалтыг хянаж (байгаа бол), нугасыг (нурууны гэмтэлтэй бол) хамгаална.
Цус эргэлтийн шок хамгийн өндөр нас баралттай. Гэмтлийн дараах цус алдалт 30%-40% нас баралтыг дагуулдаг бол нийт нас баралтын 50% нь 24 цагийн дотор тохиолддог. Гэмтэгсдэд сэхээн амьдруулах тусламжийг эмнэлгийн өмнөх нөхцөлд эхэлж, эмнэлэг хүртэл үргэлжлүүлэхийн зэрэгцээ шингэн алдалтыг хязгаарлаж эдийн перфузи, хүчилтөрөгчийг шаардлагатай бол нөхөн зорилгот түвшинд хадгалж эмнэлэгт хүргэнэ.
Танилцуулга — Сепсис бол халдварын эсрэг өрнөх үрэвслийн системийн хариу урвалын улмаас үүсдэг эмнэлзүйн хам шинж юм. Америкийн Нэгдсэн Улсад жилд 1,665,000 сепсисийн тохиолдол бүртгэгддэг ба нас баралт өндөртэй байдаг. Хамгийн зохистой эмчилгээ хийсэн ч нас баралт сепсисийн үед ≥10%, сепсисийн шокийн үед ≥40% байдаг.