Тохиолдол
21 настай эрэгтэй оюутан, цээжиндээ нэг ширхэг зангилаатай, энэхүү зангилаа 1 сар гаруйн өмнөөс давшингуй томорсон гэнэ. Тэр бас 1 сар суулгаж, хэвлийн дээд хэсгээр өвдөж байсан ч халуураагүй, бие нь жихүүцээгүй. Тухайн үед цочмог гастро-энтерит оношлогдсон бөгөөд омепразол болон офлоксацин амаар уусан ч намжаагүй.
Өвчтөн 44 настай эрэгтэй, ходоод улаан хоолойн сөргөөт өвчний өгүүлэмжтэй, өнгөрсөн 2 жилийн турш аманд нь шархлаа байнга гарах болсноор сэтгэл түгшүүртэй болсон. Шархлаа нь өвдөлттэй ба 2 долоо хоногийн дотор арилдаг боловч дахин салстын өөр газарт гарч ирдэг. Түүний удамд нь ийм шархлаатай хүн байгаа эсэхийг тэрээр мэдэхгүй. Өмнө нь өвчин намдаах ам зайлагч, флуконазол хэрэглэсэн ч үр дүн өгөөгүй өөр бусад эм, хоол хүнс, ам ариутгах бүтээгдэхүүн хэрэглээгүй, арьс салстад юу ч хүргээгүй. Одоогоор омепразол, лоразепам хэрэглэж байгаа. Амны хөндийн үзлэгээр Хэлний зүүн хажуу талд гарсан хуурамч мембрант, улайсан халотой, 8мм х 8мм орчим хэмжээний, тэгш хэмтэй, дугуй шархлаа илэрсэн. Бодит үзлэгээр бусад зүйл хэвийн байсан.
60 настай эрэгтэй, уруул нь хүнд зэргээр хавагнасан байдалтай, шүлс нь гоожсон, заримдаа амьсгалахад төвөгтэй хэмээн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн (доорх зураг). Сүүлийн 3 цагт маш хурдтай үүсэн байдал улам дордсон. Лавшруулан асуумж авахад ойролцоогоор нэг жилийн өмнөөс лизиноприл ууж эхэлсэн гэв. Асуумжаар харшлын эмгэг үгүйсгэгдэнэ, өмнө нь хэзээ ч хавагнаж байгаагүй гэж өгүүлнэ.