Эмгэг жам
Некроз гэдэг нь цогцос хэмээх утгатай “necros” гэсэн үгнээс гаралтай. Некрозын үед эс, эсийн эрхтэнцрүүд хавагнасан эсвэл сийвэнгийн мембран урагдаж дотор агуулагдахуун гадагш гоожсон байгаа нь гэрлийн, электрон миксроскопиор тод харагддаг. Мөн “oncosis” гэдэг нь хавдах хэмээх Грек үгнээс гаралтай тул зарим судлаачид “хавант үхжил (oncotic necrosis)” хэмээх нэр томъёог ашиглаж байжээ.
Бүх олон эст махбодид апоптоз (програмчилсан үхэл) шаардлагатай. Хэрвээ апоптоз явагдахгүй бол хүн 80 наслахад 2 тонн ясны чөмөг, тунгалгийн зангилаа ба 16 км гэдэс хуримтлагдах болно гэж үздэг. Апоптозын судалгаагаар эсийн үхлийн олон төрөл програмуудын замын нэгдмэл бүрдэл гэдэг нь тогтоогдсон ба эдгээр олон зам нь янз бүрийн өвчний эмчилгээнд чухал байх боломжтой.