Хүүхэд судлал

Эмийн эмчилгээнд үр дүнгүй хэвлийн шингэн (Refractory ascites)

“Эмийн эмчилгээнд үр дүнгүй хэвлийн шингэн” буюу “хэвлийн шингэн шээс хөөх эмчилгээнд тэсвэртэй байх” гэдэг нэр томъёог зааврын дагуу эмчилгээг явуулахад биеийн жин буурахгүй буюу эхлээд шээс хөөх эмчилгээний үр дүн сайн байснаа сүүлдээ хэвлийн шингэн буурахаа больсон үед хэрэглэдэг.

Амьсгалын зам бөглөрсөн хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж

Амьсгал хямрал  эсвэл дутагдлын үеийн анхан шатны менежмент бол хүүхдийн амьсгалын замыг чөлөөлж ба амьсгалах үйлийг тогтворжуулж, үүсгэсэн шалтгааныг илрүүлэх явдал юм. Эдгээрийн дараа  лавшруулсан, өвчинд чиглэсэн тусламж үзүүлнэ.

Хүүхдийн анафилакси  

Маш ноцтой харшлын урвалыг анафилакси хэмээн тодорхойлдог бөгөөд богино хугацаанд илэрч амь насанд аюул учруулдаг эмгэг юм. Хүүхдүүдэд ялангуяа нярай нялх хүүхдүүдэд анафилакси олонтаа тохиолддог.

Хэвлийд шингэн хуримтлагдах хамшинжийг хөнгөвчлөхүй

1940-өөд онд элэгний хатууралтай өвчтөнд их хэмжээний хоолны давс хэрэглэхэд шээсээр ялгарах натрийн хэмжээ эрс багасдаг болохыг судлаачид тэмдэглэж байсан. Ээнэгшлээ алдсан элэгний хатууралтай, элэгний хавдартай, хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдсан өвчтөний шээсэнд бараг натри байдаггүй байна.

Рахит – Витамин Д хамааралт эмгэг

Витамин Д нь арьсны эпитель эсэд нийлэгждэг тийм ч учраас зарим мэргэжилтнүүд зарчмын хувьд витамин биш гэж үзэх нь бий. Арьсанд нийлэгждэг  Витамин Д нь уг витаминий хамгийн чухал эх сурвалж бөгөөд  нарны В хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсанд  7- дегидрохолестролоос 3-холекальциферол буюу витамин Д үүсдэг.

Хэвлийд шингэн хуримтлагдах хамшинж (Ascites, ICD-10 code R18)

Хэвлийн хөндийд эмгэг байдлаар шингэн хуримтлагдана. Өндгөвчний хавдрын үед хамгийн элбэг. Бусад анхдагч хавдруудын үед ч үүснэ. Үүнд: Ходоод, элэг, умай, төмсөг, хөх, нойр булчирхай, бүдүүн гэдэс, лимфома, мезотелиома, уушгины хорт хавдар гэх мэт2,5.