Хэвийн үед байнга хамгаалж байдаг, сөргөөний эсрэг хориг (antireflux barrier)-ийн дутагдлаас ходоод улаан хоолойн сөргөө өвчин үүсдэг (ходоодны агуулагдахуун ходоодноос улаан хоолой руу сөргөж гарах).
Хоол боловсруулах замын шарх гэдэг нь бүрэн бүтэн байдлын алдагдал салстын доорх давхаргыг гүн хамарсныг эндоскопи болон гистологиор нотолсон салстын гэмтэл юм. Шалбархай гэдэг нь эпителийн гадаргуун гэмтэл бөгөөд мэдэгдэхүйц гүнтэй биш байдаг.
Сукралфат (вентер)
Үйлдлийн механизм
Sucralfate (Carafate) –ыг өдөрт 1г/4 цагаар өгөхөд дээрх гэдэсний шархыг эдгээх нөлөөтэй. Sucralfate-ы молекул хөнгөн цагааны гидроксид агуулдаг хэдий ч хүчил саармагжуулах маш багахан чадвартай.