HELLP хам шинж нь жирэмсний хүндрэл болохын зэрэгцээ эхийн амь насанд заналхийлсэн эмгэг нөхцөл бөгөөд эмнэлзүйд илэрч буй гурван шинжээр (Hemolysis цус задрал, Elevated Liver enzyme levels -элэгний энзимүүдийн хэмжээ нэмэгдэх, Low Platelet levels – ялтас эсийн тоо цөөрөх) уг хам шинжийг HELLP гэж нэрлэдэг юм.
Эрхтэн тогтолцооны эмгэг
Иммуни тромбоцитопени ( ITP өөрөөр бас Шалтгаан тодорхойгүй буюу Идиопатик тромбоцитопени пурпура, дархлаагаар үүсгэгдсэн анхдагч тромбоцитопени гэж нэрлэдэг ) гэдэг нь ялтас эсийн эсрэг үүссэн эсрэгбиеэр үүсгэгддэг олдмол тромбоцитопени юм. Өөрөөр хэлбэл шинж тэмдэггүй насанд хүрэгчдэд тромбоцитопенийн хамгийн нийтлэг шалтгаануудын нэг юм.