Эрхтэн тогтолцооны эмгэг

Захын артерийн өвчин

61 настай эмэгтэй, 3 жилийн өмнөөс биеийн ачааллын үед баруун гуяаар зовиурлах болсон гэнэ. Саяхнаас гуянаас гадна шилбээр илэрч эхлэсэн. 50 метр хүрэхгүй газар яваад хөлийн өвдөлтийн улмаас амарна. Тэрээр 55 насандаа зүрхний шигдээсийн дараах титэм судасны бипасс мэс засал хийлгэсэн, гиперлипидемитэй тул хоногт 40 мг аторвастатин хэрэглэдэг. Жилд 50 хайрцаг тамхи татдаг, сүүлийн үед өдөрт 8 ширхгийг татаж байгаа гэнэ.

Хүний толгойн бөөсний халдвар: эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ

Үндсэн ойлголт

Бөөсний багийн шимэгчид нь сүүн тэжээлтэн, хүний цусыг сорж шимэгчлэн амьдардаг. Биеийн аль хэсэгт шимэгчлэн амьдарч буйгаас хамаарч хүнд бөөсний багийн 3 зүйл шимэгчлэн амьдарч болно.

Өмнөх кесар хагалгааны дараах умайн урагдлын эрсдлийг үнэлэх нь

Өмнөх кесар хагалгааны дараах эмнэлзүйн ноцтой умайн урагдал нь серозийг хамарсан умайн бүх хананы бүрэн урагдалд хүргэж эх ба ургийн эрүүл мэнд, амь насанд шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Хүнд цус алдалт, давсаг урагдах, умай тайруулах, умайн хүчилтөрөгчийн дутмагшилтай холбоотой нярайн янз бүрийн өвчлөл зэрэг урхаг үр дагавар олныг дагуулна.

Витамин С буюу Аскорбины хүчил ба Чийг бам өвчин /Цинга, Scurvy/

Хүний биед витамин С нийлэгжилтийн эцсийн шат явагддаггүй байна. Учир нь энэ шатанд Л-гулоно-Г-лактон (l-gulono-g-lactone) – оос аскорбины хүчилд хувирахад гулонолактон оксидаза энзим шаардагддаг болохыг алдарт биохимич Альберт Ленингер 1957 онд илрүүлжээ.

Могойд хазуулсан үед эрүүл мэндийн шатлал бүрт авах менежмент

Эрүүл мэндийн аль ч шатны эмнэлэг өөрийн хүчин чадалд тохирсон менежментийг могойд хазуулсан өвчтөн бүрт хэрэгжүүлнэ. Могойн хоронд ноцтой өртөх нь хорны ерөндөг, тусгай багаж, эмийн бодис, эмнэлгийн ажилчидын ур чадвар гэх мэт эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай эмгэг нөхцөл юм.