Эм судлал
Этамсилате /Ethamsylate/ буюу Дицинон (Dicynene/Dicynone) нь гемостазыг өдөөдөг эмийн зүйл юм. Уг эм нь капиллярийн эндотелийн эсэргүүцлийг нэмэгдүүлж, ялтас эсийн адгезийг дэмждэг. Түүнчлэн ялтас эсийн аггрегацийг бууруулдаг, судас өргөсгөдөг, капиллярийн нэвчилтийг нэмэгдүүлдэг простагландинуудын үйлдэл, биосинтезийг хориглох нөлөө үзүүлдэг.
Витамин К нь цус рибосомын дараах хэлбэржилтэнд орсоноор цус бүлэгнэх тогтолцооны протромбин ба VII, IX, X хүчин зүйлийн биологийн идэвхийг сэдээдэг үйлчилгээ үзүүлдэг. Витамин К хамааралт цус бүлэгнэлтийн хүчин зүйлүүд буюу уургууд цус бүлэгнэх шат дараалсан урвалыг гүйцэтгэхийн тулд кальцийн ионтой (Ca2+) холбогдох чадвартай байх хэрэгтэй.