Wolters Kluwer-ийн институтээс жирэмслэлтээс сэргийлэх шаардлагатай дисменорреатай (сарын тэмдэг өвдэлттэй ирдэг) эмэгтэйчүүдийн эмчилгээний эхний сонголтоор эстроген-прогестин агуулсан дааврын жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг санал болгодог.
Author: Оргилболд
Анхдагчаар сарын тэмдэг өвдөлттэй ирэх : Эмийн бус болон NSAIDs эмчилгээ
Анхдагч дисменорреа гэж ямар нэг оношлогдох өвчний шалтгаангүйгээр биеийн юм ирэхтэй холбоотойгоор булчин чангарч, хэвлийн доод хэсгээр өвдөх ба дахидаг эмгэгийг хэлдэг.
Сарын тэмдэг өвдөлттэй ирэх (Боловсрол олгох)
Биений юм буюу сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж эсвэл битүү өвдөх, мөн зарим хүмүүст нуруу өвдөх зовиур хамт илрэх нь бий. Таны сарын тэмдэг ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь хэвийн биш юм.
Анхдагч дисменорреа буюу Сарын тэмдэг өвдөлттэй ирэх : Эмнэлзүй ба Оношилгоо
Дисменорреа буюу биений юм өвдөлттэй ирэх гэдэг нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог асуудал юм. Хүнд үед өдөр бүр хийдэг зүйлээ тухайлбал сургуульдаа, ажилдаа, болон бусад үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг.
PTSD-тэй өвчтөнд бензодиазепин өгөхгүй байх нь зүйтэй
Гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй (post-traumatic stress disorder (PTSD)) өвчтөнд эмнэлзүйн нотолгоо хангалтгүй байгааг үл харгалзан ихэнхдээ бензодиазепин олгодог. Харин 6 –н эмнэлзүйн туршилт болон 6-н кохорт судалгаануудын (n=5,236) мета-анализ болон системчилсэн дахин дүгнэлтээр бензодиазепин нь PTSD-н үед үр дүнгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Journal of Psychiatric Practice (online, 14 July 2015) –д бичсэн судлаачдын хэлснээр нийт хүн ам дах гаж нөлөөнөөс гадна бензопиазепин нь PTSD-ийн үе дэх “өвөрмөц асуудлууд”-тай хамааралтай байжээ тухайлбал хүндийн зэрэг улам дордсон, гэмтлийн дараахан хэрэглэхэд PTSD үүсэх эрсдэл ач холбогдолтойгоор нэмэгдсэн, сэтгэцийн эмчилгээний үр дүн, түрэмгий байдал, сэтгэл гутрал, эмийн бодисын хэрэглээ улам дордсон байна.
Тиймээс бензодиазепин PTSD-тай буюу саяхан сэтгэцийн гэмтэл авсан өвчтөнд харьцангуй эсрэг заалттай байх хэрэгтэй гэж судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж:
Benzodiazepines for PTSD: A Systematic Review and Meta-Analy… : Journal of Psychiatric Practice®
ХӨЦМ (хамгийн сүүлийн хувилбар pdf + CD – Монгол, Англи хэлээр)
Хүүхдийн өвчний цогц менежмент
Нийтлэгдсэн мэдээлэл
Хэл: Монгол
Нийтлэгдсэн огноо 2015 он
Татаж авах бол IMCI- Mon 2014 дарна уу
Нийтлэгдсэн мэдээлэл
Хуудасны тоо: 80
Нийтлэгдсэн огноо: 2014
Хэл: Англи
ISBN: 978 92 4 150682 3
Татах 9789241506823_Chartbook_eng дарна уу.
Өөрийгөө шалгах CD- Татаж авах бол зурган дээр дарна уу
Эх сурвалж:
http://www.who.int/