
Эн тэргүүний эмчилгээ ба онцлог – Хүчилтөрөгч гемоглобинтой бүрдэл үүсгэн холбогдсоноор карбон моноксид буюу угаарын хий цусны эргэлтээс уушгиар бараг бүрэн зайлуулагддаг.
Эн тэргүүний эмчилгээ ба онцлог – Хүчилтөрөгч гемоглобинтой бүрдэл үүсгэн холбогдсоноор карбон моноксид буюу угаарын хий цусны эргэлтээс уушгиар бараг бүрэн зайлуулагддаг.
Бараг бүх нярайн сийвэнгийн буюу ийлдсийн нийт билирубин насанд хүрэгчдийн хэвийн дээд хязгаар болох 1 мг/дл (17 микромол/л) –ээс илүү хэмжигддэг. Нийт билирубин нэмэгдэж хуримтлагдснаар нийт нярайн тал хувьд нь арьс болон склера нь шар өнгөтэй болох буюу шарлалт үүсгэдэг.
Тодотгол
Халуунд цохиулалт гэдэг нь биеийн үндсэн температур 40 градусаас дээш нэмэгдэж төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдсаны улмаас дэмийрэл, ухаан алдалт эсвэл кома үүсдэг онцлогтой аминд аюултай эмгэг юм. Биеийн хэмийг хангалттай буулгасан, эрчимтэй эмчилгээ хийснээс үл хамааран халууны цохиулалтын улмаас ихэнх өвчтөн нас барах, мөн амьд үлдэгсэд оршмол мэдрэлийн гэмтэлтэй үлдэж болзошгүй.
Остеопороз нь ясны эмгэг нимгэрэлт, зөөлрөл болон амархан хугарах шалтгаан болдог нийтлэг асуудал билээ. Эмэгтэйчүүдийн бэлгийн даавар болох эстроген нь ясны нягт эд хадгалагдахад гол үүрэгтэй оролцдог бөгөөд цэвэршилтийн дараа энэхүү даавар хамгийн бага төвшинд хүрдэг нь яс сийрэгжих өндөр эрсдлийг дагуулдаг.
Жирэмсний эхэн үе – Жирэмсний эхэн үед ургийн хөгжил, шар бие, ихэс үүсэн хөгжихийн зэрэгцээ өсөлтийн хүчин зүйлс болон бусад бодисууд ялгарснаар эхийн цусан дах дааврын хэмжээ нэмэгддэг. Үүний үр дүнд эхийн зүрх судас, амьсгалын, бэлгийн зам зэрэг бүхий эрхтэн тогтолцоонд өөрчлөлт бий болдог.