Дотоод шүүрэл
Оршил — Илүүдэл жин, таргалалттай холбоотой өвчлөл, нас баралт 2500 гаруй жилийн өмнөөс буюу Гиппократын үеэс анагаахын салбарт танигдсан. Биеийн жингийн индексийг тодорхойлсны үндсэн дээр хэрэв БЖИ 25-29.9 кг/м2 бол илүүдэл жинтэй, БЖИ ≥30 кг/м2 бол таргалалттай, БЖИ ≥40 кг/м2 (эсвэл ≥35 кг/м2 ба хавсарсан өвчтэй) бол хүнд хэлбэрийн таргалалттай гэж үзнэ.