Хүний мөчдийн булчингууд багц, зай, ширхэг, бүрхүүл хальсаар зааглагддаг. Эдийн үйл ажиллагаа, цусны эргэлтийг агуулсан зай дахь (compartment) даралт ихэсснээс дарагдлын хам шинж үүснэ. Үүсч буй эмгэг жамаар нь дарагдлын хам шинж, мөн шууд утгаар нь тасалгааны хам шинж гэж ч орчуулах нь бас бий (1,2).
Мэс засал
Бид Компартмент синдромыг дарагдлын хам шинж, фасциотомийг булчингийн хальс зүсэх ажилбар гэж мэддэг билээ. Могойд хазуулсан тохиолдолд эмчилгээний зорилгоор мэс заслын эмч нар булчингийн хальс зүсэх ажилбарыг түгээмэл хийдэг юм. Булчингийн хальс зүсэх энэхүү ажилбарыг дарагдлын хам шинжээс “урьдчилан сэргийлэх” зорилгоор хэзээ ч хийж болохгүйг анхаараарай.
Шок гэдэг нь амин эд, эрхтний бодисын солилцооны хэрэгцээнд нийцсэн хангалттай хэмжээний хүчилтөрөгч хүргэх чадамж алдагддаг онцлогтой цочмог үйл явц юм.
Та бүхэнд шокийн тодорхойлолт, ангилал, эмнэлзүйг тусад нь нэг сэдэв болгон хүргэсэн билээ (унших: Шок : тодорхойлолт, ангилал, эмнэлзүй)
Мэс заслын талбайн халдвар (МЗТХ) гэж инвазив ажилбар гүйцэтгэж буй үед мэс засалчаар ил гаргагдсан эд, эрхтэнүүд, эсвэл зайд халдвар орохыг хэлдэг. МЗТХ-ыг зүслэг рүү болон эрхтэн/зай руу гэж ангилж цааш нь өнгөц (арьс болон арьсан доорх эдээр хязгаарлагдсан) болон гүн зүслэгийн халдвар гэж дэд ангилалд хуваадаг.