Шээс бэлгийн зам судлал

Шээс цочмог хаагдах /Acute Urine Retention/

Шээсээ чөлөөтэй гадагшлуулж чадахгүй байх нөхцлийг шээс цочмог хаагдалт гэнэ. Энэ бол урологийн салбарт хамгийн түгээмэл тохиолддог яаралтай тусламж шаарддаг эмгэг юм. Эрэгтэйчүүдийн хувьд шээс хаагдах нь түрүү булчирхай томролтой холбоотой хоёрдогчоор ихээхэн тархалттай байдаг бол эмэгтэйчүүдэд ховор тохиолдоно.

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ / I хэсэг/

 Шээсний шинжилгээ бол мэдээлэл сайтай, инвазив бус, хүртээмжтэй шинжилгээний арга юм. Шээсний шинжилгээг гүйцэтгэх, үр дүнг тайлбарлахад эмнэлзүйчдээс тусгай ур чадвар шаардагддаг. Шээсний шинжилгээг асуумж, бодит үзлэг, цусны биохими шинжилгээ зэрэгтэй уялдуулан бөөрний цочмог болон архаг өвчнүүдийг оношлоход чухал ач холбогдолтой. Түүнчлэн шинж тэмдэггүй хүмүүст шээсний шинжилгээгээр өөрчлөлт илрэх нь далд хэлбэрийн бөөрний өвчнүүдийг илрүүлэх анхны нотолгоо болдог. Харин нэгэнт оношлогдсон бөөрний өвчний үед явцийг хянахад ашиглагдана.

Шээс дамжуулах доод замын халдварын (уретрит, цистит) эмчилгээ

Ихэнх орнуудад цистит болон шинж тэмдэггүй бактериурийн эмчилгээний зөвлөмж байдаг. Эдгээр зөвлөмжүүд өөр өөр нутаг дэвсгэрүүд болон улс орнууд дах бактерийн нутагшлын онцлогийг хадгалсан онцлогтой. 

Цистит болон Уретритын эмнэлзүй, оношилгоо

Бактериури буюу шээсэнд бактери гарах нь ихэнхдээ халдварын (заавал биш) шинж тэмдэг болдог. Тийм учраас өвчтний бусад илрэлүүд үүнд эмнэлзүйн, лабораторын сорилууд, төдийгүй хэрэглэсэн шинжилгээний аргуудын хамт шээсэнд бактер өсгөвөрлөж үр дүнг анхаарч үзэх нь чухал юм.