40 настай эмэгтэйд урьдчилан сэргийлэх үзлэгээр бамбай булчирхайн баруун дэлбэнд тэмтрэлтээр 2:2см орчим хэмжээтэй зангилаа байгааг илрүүлсэн. Тэрээр хүүхэд байхдаа цацраг туяанд өртөж байгаагүй.Мөн гэр бүлд бамбайн эмгэгээр өвдөж байсан хүн байхгүй.Тухайн хүнд уур уцаартай болох, айх ,цочих, жин буурах, зүрх дэлсэх, хүзүүний орчим эвгүй оргих зэрэг зовиур илэрдэггүй гэнэ. Хэт авиан шинжилгээгээр бамбай булчирхайн баруун дэлбэнд 2:2:2.5 см-ийн (эзэлхүүн, 5.23 см3)зангилаатай бөгөөд бамбайн эход хавдар сэжиглэх шинж илрээгүй. Хүзүү орчмын тунгалагийн зангилаа хэвийн байв.
Эрхтэн тогтолцооны эмгэг
18 настай эмэгтэй нэг өдрийн турш хэвлийн баруун доод хэсэгт өвдсөн өгүүлэмжтэй. 3 цагийн өмнөөс өвдөлт улам ихсэж , байнгын болсон. Өвдөлт нь маш хурц , 10/10 баллын хүчтэй, маш их хөлөрсөн, дотор муухайрч огиулна гэсэн зовиуртай. Ибупрофен 1 ширхэгийг уусан бөгөөд тухайн үедээ өвдөлт бага зэрэг намдсан. Дизури , сарын тэмдэгийн алдагдал, идэвхитэй бэлгийн амьдрал асуумжаар үгүйсгэгдсэн.
Урьд өвчний өгүүлэмжгүй 45 настай эрэгтэй, 36 цагийн өмнөөс хэвлийн зүүн доод хэсгээр маш их өвдөх болсон хэмээн яаралтай тусламжийн тасагт ирэв. Өмнө энэ хэсэгт эвгүй оргидог байсан ч эмчилгээ хийлгэж байгаагүй. Тэрээр идэж, уухтай холбоотой дотор муухайрах, хоолонд дургүй болох, бөөлжих зовиуртай гэнэ. Бодит үзлэгт биеийн халуун 38,50С, зүрхний цохилт минутанд 110 удаа. Хэвлийн тэмтрэлтээр хэвлийн зүүн талд хөндүүрлэх ч гялтан цочролын шинж илрэхгүй. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Бактери, вирус, мөөгөнцөр болон бусад бичил биетнүүдийг микроорганизм эсвэл товчоор микробууд гэж нэрлэдэг. Бид бүхний гэдсэн дотор болон арьсанд триллион гаруй микробууд оршдог бөгөөд ялангуяа бүдүүн гэдсэнд ихэнх хувь нь байрлаж гэдэсний микробиомыг бүрдүүлдэг байна. Хүний гэдэсний микробиомд 1000 гаруй төрлийн бактериуд байдаг бөгөөд эдгээр нь 1-2кг жинтэй буюу ойролцоогоор хүний тархины хэмжээтэй тэнцэхүйц юм. Хамтдаа эдгээр бактериуд нь биеийн нэмэлт эрхтний үүргийг гүйцэтгэж эрүүл мэндэд ихээр нөлөөлдөг.