Жирэмслэлтийн үед ураг болоод ихсийн хэрэгцээг хангахын тулд бүхий л эрхтэн тогтолцоонд гүнзгий өөөрчлөлтүүд гарч байдаг. Тэдгээрийн нэг болох цусны тогтолцоо ургийн гематопоэзэд чухал нөлөөтэй оролцдог витамин , эрдсүүдийг (төмөр, витамин В12, фолийн хүчил) өөрийн нөөцөөс хангах замаар дасан зохицдог хэдий ч энэ байдал нь эхийг цус багадалт болон төрөх үеийн цус алдалтанд хүргэх эрсдэлтэй байдаг.