Төрсний дараах эндометритийг децидуал хальсны (жирэмсний эндометр) халдварын гаралтай гэж үздэг. Халдвар нь миометрлүү тархах (эндомиометрит) улмаар параметрийг ч (параметрит) хамрах боломжтой. Төрсний дараах эндометрит нь төрсний дараах халууралтат өвчний шалтгаан болох нь хамгийн элбэг. АНУ ын нэгдсэн комиссын тодорхойлсноор эхний 24 цагийг хамааруулахгүйгээр, төрсний дараах 10 хоногийн 2 өдөрт нь аманд үзсэн температур ≥38oC (≥100.4oF)
Эрхтэн тогтолцооны эмгэг
Жирэмсэн үеийн эрүүл амьдралын үндсэн бүрэлдэхүүнд: зохистой жин нэмэгдэлт, зохистой биеийн хөдөлгөөн, зохистой хангалттай боловч хэт их биш хэмжээгээр төрөл бүрийн хоолны тэжээлийн хэрэглээ, эхийн жингийн нэмэгдэлт, витамин болон эрдэсийн зохистой нэмэлт хэрэглээ, архи, тамхи болон бусад хорт бодисоос зайлсхийх, аюулгүй хоол хүнс хэрэглэх багтана.
Аливаа өвчнийг оношилохын тулд тухайн өвчтөнд эрхтэн тогтолцооны цогц үнэлгээ хийх ёстой. Хэдий тийм ч гэсэн, булчин – араг ясны шалтгаант зовиуруудын үед өвчний үүссэн шалтгаан, өвчний хувиран өөрчлөлт, байрлал зэргийг үнэлж, өвчний түүхийг судлан, цөөн тооны сонгомол сорилууд хийн оношийг урьдчилан таамаглах боломжтой байдаг юм.