Эх барих, эмэгтэйчүүд
Урагт бүтэлтийн шинж тэмдэг илрэх эсвэл тавилан муутай шинж тэмдэг (умайн хүзүүний нээгдэлт удаашрах ба түрүүлсэн хэсэгийн суулт удаашрах зэрэг) илэрхэд төрөлтийг хэвийн бус гэж үздэг. Мөн ургийн буруу тавил, олон жирэмсэн, умайн сорвижилт, ураг эндсэн асуумжтай зэрэг нь тохиолдлуудад төрөлтийг хэвийн гэж үздэггүй.
Энэхүү сэдэвт эмэгтэйчүүдийн бэлгийн замаас умайгаас бусад гаралтай цус алдалтын ялган оншилгоог багтаасан. Умайн гаралтай үтрээгээр цус алдалтыг тусад нь сэдэв болгосон (унших: “Жирэмсэн бус эмэгтэйн умайн гаралтай цус алдалтын ялган оношлогоо“)
Эмгэг цус алдалттай эмэгтэйчүүдийн ихэнх нь үтрээнээс цус гарна гэсэн зовиур байдаг. Эмнэлзүйд умайн гаралтай цус алдалт ихэнхдээ анхаарал татдаг боловч анатомийн аль хэсгээс үүдэх боломжтой үүнд: бэлгийн доод зам (вулва, үтрээ, умайн хүзүү) эсвэл бэлгийн дээд зам (умайн бие, үрийн хоолой, өндгөвч).