Цочмог халдварт суулгалт Нэгдсэн Улсад, дэлхийн хөгжиж буй орнууд дунд төдийгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудал юм. Антибиотик, антибиотикын бус зэрэг олон эмчилгээний боломжуудыг эдгээр нийтлэг халдварт хэрэглэсэн байдаг. Цочмог халдварт суулгалтын эмчилгээ, сэргийлэлт, оношилгоо, түүний үр дагаврын талаарх мэдээлэл эмнэлзүйн менежментэнд тусалж, шинэ арга хэмжээг бий болгосоор ирсэн. ACG энэхүү Эмнэлзүйн Зөвлөмжийг орон нутаг, аялал жуулчлалын нөхцөлд аль алинд нь тохиолддог цочмог суулгалтын оношилгоо, эмчилгээ, сэргийлэлтэнд зориулж нотолгоонд суурилан гаргасан.
Халдварт өвчин судлал
7 хоногийн өмнөөс нуруугаар өвдөж, бие жихүүцэн, халуурсан гэж яаралтай тусламжийн тасагт 53 настай эрэгтэй ирсэн ба бусад онц өвчний өгүүлэмжгүй. Эдгээр зовиур эхлэхээс 2 долоо хоногийн өмнө шүдэнд түр бүрээс тавиулах ажилбар хийлгэсэн. Түүнээс хойш өвдөж, буйл хавдсан ба клиндамицин 5 хоног уусан.
Германы эмнэлзүйн эмч Де Берген болон Орлов нар 1950 онд анх удаа улаанууд өвчнийг тодорхойлсноор Германы ном хэвлэлүүдэд “Герман улаан бурхан” нэрээр анхаарал татсан юм. эхэндээ улаанууд өвчнийг улаан бурхан эсвэл улаан эсэргэнэ өвчинд хамааруулж байсан тул “3 өдрийн улаан бурхан” эсвэл “Хүүхдийн 3 өдрийн арьсны тууралтат өвчин” гэж нэрлэдэг байсан.
Гахай хавдар нь вирусээр үүсгэгддэг, цочмог эхлэлтэй, өөрөө аяндаа эдгэрдэг, вирусын хам шинж юм. Гахай хавдрын үр дүнтэй вакцин өргөн дэлгэр хэрэглэж эхлэхээс өмнө гахай хавдар эн тэргүүнд бага ангийн хүүхдэдийг хамарч вирусын гаралтай менингит үүсгэдэг, мөн хүүхдэд олдмол мэдрэхүйн мэдрэлийн гаралтай нэг талын дүлийрэлт хамгийн нийтлэг үүсгэдэг байсан.
Хүнд өвчин үүсгэдэг 8 херпес вирусын нэг нь дэлхийд өргөн тархсан варицелла зостер вирус (VZV) юм. Варицелла зостер вирус нь эмнэлзүйн хувьд ялгаатай салхин цэцэг (chicken pox), могой яр (shingles) гэсэн 2 өвчнийг үүсгэдэг. VZV-н анхны халдвар нь цэврүүт тууралтаар илэрдэг салхин цэцэг өвчнийг үүсгэдэг бол, хүний мэдрэлийн тогтолцоонд далд хэлбэрт (латент) орсон вирус дахин идэвхжиж дотоод гаралтай арьсны халдвар үүсгэхийг варицелаа зостер буюу могой яр гэдэг.
Вакцин нь дархлаа тогтолцоог өдөөж халдвар өвөрмөц эсрэгбие үүсгэснээр тухайн халдварын улмаас өвчин тусахаас сэргийлдэг. Зарим вакцинуудыг жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй байдаг бол бусад нь жирэмслэхээс багадаа нэг сараас өмнө хэрэглэх ёстой байдаг. Дархлаажуулалтыг жирэмсэн үедээ халдварт өртөх өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд зөвлөдөг.