Хавдар судлал
Элэгний эсийн карцинома (HCC – ЭЭХ) нь дэлхий дахинд хавдрын шалтгаант насбаралтын 3-р байрт, хамгийн нийтлэг тохиолдож буй хавдруудын 5-р байранд ордог хорт хавдар юм. Анх Зүүн өмнөд Ази, Африкт зөвхөн тохиолддог хавдрын өвөрмөц төрөл байсан ч өнөө үед Ероп, Нэгдсэн Улс гэх мэт бусад бүсүүдэд маш хурдацтай тархаж оношилгоо, эмчилгээний хувь дэлхий дахины анхаарлыг ихээр татах болсноор Америкын Элэгний Өвчлөлийн Судалгааны Холбоо (AASLD), Европын Элэгний Судалгааны Холбоо, Европын Элэгний эмчилгээ, судалгааны Байгууллагаас (EASL-EORTC) элэгний хавдрын клиник практикын зөвлөмжийг гаргасан.
Элэгний эсийн хорт хавдар буюу Hepatocellular carcinoma (HCC) нь ихэвчлэн архаг элэгний өвчин буюу ялангуяа архаг В, С вирусын халдвар авч өвчилсөн хүмүүст уг вирусын халдварын суурин дээр үүсдэг элэгний анхдагч хавдар юм. HCC – г оношлоход нэг буюу түүнээс олон оношилгооны арга шаардагдах нь нэлээдгүй байдаг тул оношлоход хүндрэлтэй байх нь бий[1,2].
1940-өөд онд элэгний хатууралтай өвчтөнд их хэмжээний хоолны давс хэрэглэхэд шээсээр ялгарах натрийн хэмжээ эрс багасдаг болохыг судлаачид тэмдэглэж байсан. Ээнэгшлээ алдсан элэгний хатууралтай, элэгний хавдартай, хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдсан өвчтөний шээсэнд бараг натри байдаггүй байна.