Эх барих, эмэгтэйчүүд

Жирэмсэн эмэгтэйн биед үүсэх физиологийн өөрчлөлт

Жирэмсний эхэн үе – Жирэмсний эхэн үед ургийн хөгжил, шар бие, ихэс үүсэн хөгжихийн зэрэгцээ өсөлтийн хүчин зүйлс болон бусад бодисууд ялгарснаар эхийн цусан дах дааврын хэмжээ нэмэгддэг. Үүний үр дүнд эхийн зүрх судас, амьсгалын, бэлгийн зам зэрэг бүхий эрхтэн тогтолцоонд өөрчлөлт бий болдог.

Хэвийн бус төрөлт

Урагт бүтэлтийн шинж тэмдэг илрэх эсвэл тавилан муутай шинж тэмдэг (умайн хүзүүний нээгдэлт удаашрах ба түрүүлсэн хэсэгийн суулт удаашрах зэрэг) илэрхэд төрөлтийг хэвийн бус гэж үздэг. Мөн ургийн буруу тавил, олон жирэмсэн, умайн сорвижилт, ураг эндсэн асуумжтай зэрэг нь тохиолдлуудад төрөлтийг хэвийн гэж үздэггүй.

Арын хүнхрээний хатгалт буюу кульдоцентез

Эмэгтэйн аарцгийн хойд зайд буюу Доугласын зайд (posterior pelvic cul-de-sac) тусгаарлагдсан пертонийн шингэнийг авах ажилбарыг үтрээний хойд хүнхрээгээр гүйцэтгэхийг арын хүнхрээний хатгалт буюу кульдоцентез гэдэг бөгөөд энэ нь жижиг инвазив мэс ажилбар юм.

Хэвийн төрөлтийн менежмент

Төрөх эмэгтэйчүүдэд ус гарах ба базлалтууд 5 минут болон үүнээс ойрхон зайтай үүссэн тохиолдолд бүсийн төрөх эмнэлэг болоод эх баригч эмчтэйгээ холбогдох, очихыг шаарддаг.

Жирэмсэн бус эмэгтэйчүүдийн бэлгийн замаас цус алдалтын ялган оношлогоо (II хэсэг)

Энэхүү сэдэвт эмэгтэйчүүдийн бэлгийн замаас умайгаас бусад гаралтай  цус алдалтын ялган оншилгоог багтаасан. Умайн гаралтай үтрээгээр цус алдалтыг тусад нь сэдэв болгосон (унших: “Жирэмсэн бус эмэгтэйн умайн гаралтай цус алдалтын ялган оношлогоо“)

Жирэмсэн бус эмэгтэйн умайн гаралтай цус алдалтын ялган оношлогоо

Эмгэг цус алдалттай эмэгтэйчүүдийн ихэнх нь үтрээнээс цус гарна гэсэн зовиур байдаг. Эмнэлзүйд умайн гаралтай цус алдалт ихэнхдээ анхаарал татдаг боловч анатомийн аль хэсгээс үүдэх боломжтой үүнд: бэлгийн доод зам (вулва, үтрээ, умайн хүзүү) эсвэл бэлгийн дээд зам (умайн бие, үрийн хоолой, өндгөвч).