Ходоод-гэдэс судлал
Цирроз гэдэг нь үндсэн амин эрхтэнийг архагаар гэмтээдэг олон эмгэг жамын төгсгөлийн шат, элэгний эргэшгүй хатуурал юм. Дэлхий дахин дах үхлийн 13-дах, Нэгдсэн Улс дах үхлийн 8-дах шалтгаан ба дэлхий дахинаа 1990-2013 онуудын хооронд уг өвчний улмаас үүсэх насбаралт 45,6%-аар нэмэгдсэн 1. Циррозын патофизиологийн онцлог нь аажим явцтай элэгний гэмтэл ба фиброзын улмаас үүдэн венийн даралт ихдэлт, ээнэгшил алдагдал (асцит), өөрөө аяндаа үүссэн бактерийн перитонит, элэгний энцефалопати, венийн өргөсөлтийн цус алдалт, элэг-бөөрний хам шинж, элэгний эсийн хорт хавдар үүсдэг. Энэхүү циррозтой өвчтөний практикийн эмчилгээний тойм нийтлэл хамгийн сүүлийн хөгжлүүдийг илүү авч үзсэн. Манай зөвлөмж боломжит эмнэлзүйн туршилтууд, хяналтат туршилт хийгдээгүй бол өнөөгийн эмнэлзүйн практикт суурилсан.
Цочмог халдварт суулгалт Нэгдсэн Улсад, дэлхийн хөгжиж буй орнууд дунд төдийгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудал юм. Антибиотик, антибиотикын бус зэрэг олон эмчилгээний боломжуудыг эдгээр нийтлэг халдварт хэрэглэсэн байдаг. Цочмог халдварт суулгалтын эмчилгээ, сэргийлэлт, оношилгоо, түүний үр дагаврын талаарх мэдээлэл эмнэлзүйн менежментэнд тусалж, шинэ арга хэмжээг бий болгосоор ирсэн. ACG энэхүү Эмнэлзүйн Зөвлөмжийг орон нутаг, аялал жуулчлалын нөхцөлд аль алинд нь тохиолддог цочмог суулгалтын оношилгоо, эмчилгээ, сэргийлэлтэнд зориулж нотолгоонд суурилан гаргасан.
Үүдэн венийн даралт ихдэлт цирроз бүхий элэгний архаг эмгэгүүдийн үед хамгийн нийтлэг үүсдэг ба энэ үед үргэлж үүдэн венийн цусны ургсал ихсэлт, үүдэн венийн эсэргүүцэл ихсэлт хамт явагддаг. Бусад ховор шалтгуунццдад циррозын бус үүдэн венийн даралт ихсэлт, элэгний гаднах үүдэн венийн тромбоз багтдаг.
Цээжээр нь өвдөлт илэрч буй өвчтнүүдэд хийх ялган оношилгоо хөнгөн зэргийн араг ясны булчингийн өвдөлтөөс амь насанд аюултай зүрхний өвчинг хүртэл хамрах өргөн хүрээг хамардаг. Энэ сэдэвт анхан шатны эмнэлэгт тулгардаг харьцангуй нийтлэг тохиолддог цээжний өвдөлтийн ялган оношилгоог багтаасан. Зүрхний гаралтай цээжний өвдөлтийг тусад нь сэдэв болгон оруулсан ( “Зүрх судасны шалтгаант цээжний өвдөлтийн ялган оношлогоо“ сэдвээс уншина уу).