“Чихрийн шижин” /ЧШ/ өвчин нь хүний биеийн дотоод инсулин дутагдах эсвэл нөлөө нь буурсны улмаас үүсдэг. Ингэснээр бодисын солилцооны алдагдалд орж, гипергликеми үүсч хожим нь микро (ретинопати, нефропати, нейропати) болон макро судасны (цус харвалт, бөөрний судасны эмгэг, мөчний цус хомсрол, зүрхний эмгэн) аюултай хүндрэлд хүрдэг. Тиймээс ЧШ өвчнийг судасны өвчин гэсэн үүднээс үзэж цогц арга хэмжээ авч, зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсүүдийг харгалзаж байх хэрэгтэй.