Эрүүл амьдрал
Тамхинаас татгалзсанаар та зүрх судас, амьсгалын замын эмгэгүүд, бөөрний дутагдал, халдвар, хавдар тусах магадлал болоод нас баралт буурдаг. Мөн тамхины улмаас ясны бат бөх чанар алдагдаж яс сийрэгжилтэнд ордог. Тамхиа хаяснаар таны царай зүс илүү залуу, гэрэлтсэн харагдахаас гадна бэлгийн янз бүрийн асуудлууд арилдаг.
Та одоо хэдэн настай ч бай, хэр удаан эсвэл хэр их тамхи татсан байгаагаас үл хамааран яг одоо тамхиа хаяхад таны бие асар ихээр эрүүлжих болно.